• info@audit.gov.mn
  • 51-261745

Да-Ба 08:30-17:30

2024-04-11 17:28:36

Бүсийн сургалт зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхий Аудиторын баталсан “Төрийн аудитын байгууллагын 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу мэргэжлийн тасралтгүй сургалт, хөгжлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг, мэдээлэл, сайн туршлага хуваалцах, аудитын чанар ахиц дэвшил гаргах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдах гэж байна.

Сургалт 2024 оны 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд сургалтад Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын албан хаагчид хамрагдах юм.

Сэтгэгдэлүүд 0
Сэтгэгдэл бичих