Да-Ба 08:30-17:30
Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе.
Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон мэдлэгт суурилсан, аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэн, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн, харилцагч талуудын хамтын харилцааг төлөвшүүлсэн, аудитын чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хариуцлагатай, нээлттэй, төрийн үйл ажиллагааг төлөвшүүлж, иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн аудитыг хийж гүйцэтгэхийн төлөө ажиллаж байна.
Та бүхэн манай цахим хуудсаар дамжуулан төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой асуудлаар санал, хүсэлтээ ирүүлэх, аудитын тайлан, мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм. Та бүгдийн санал, хүсэлтэд тулгуурлан манай хамт олон гүйцэтгэл, нийцлийн аудитын сэдэв сонголт хийх боломж бүрдэж байгаа юм.
Үүний зэрэгцээ та бүхэнтэй хамтран аудитын шийдвэрлэлтийн хэрэгжилтэд хамтдаа хяналт тавьж ажилласнаар төрийн санхүү, төсөв нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний бусад актын хүрээнд нийтийн өмчийг төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулах үйл ажиллагааны арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдалд болон төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор шалгагдагч байгууллагад өгсөн зөвлөмж үр нөлөөтэй хэрэгжинэ гэж бид харж байна.