• info@audit.gov.mn
  • 51-261745

Да-Ба 08:30-17:30

Монгол Улсын Ерөнхий Аудиторын баталсан “Төрийн аудитын байгууллагын 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу мэргэжлийн тасралтгүй сургалт, хөгжлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг, мэдээлэл, сайн туршлага хуваалцах, аудитын чанар ахиц дэвшил гаргах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдах гэж байна.…

ММНБИнститудээс 2020 оны 12-р сарын 17-ноос 19-ны хооронд орон нутгийн зохион байгуулалттай мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 4 аудитор амжилттай оролцож мэргэшсэн нягтлан бодогч болсон. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар Төрийн аудитын байгууллагын түвшинд анх удаа 100 хувь “мэргэшсэн нягтлан бодогч” хамт…

ММНБИ-ээс 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан мэргэшсэн нягтлан бодогчдын үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж, танин мэдэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан CPA/DEBATE 2023 мэтгэлцээний тэмцээнд Дархан-уул аймгийн багаас Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор О.Мягмарсүрэн оролцож…

Төрийн аудитын байгууллагаас 2024 оныг “Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангахад харилцагч талуудын оролцоог сайжруулах” жил болгох зорилтыг дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас “Зорилтын хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ТТЗ нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын СТА-ын илрүүлэлтийн талаарх мэдээлэл, шийдвэрийг хэрхэн…

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Прокурорын газартай хамтран ажиллах удирдамж баталлаа.

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар ММНБИ-тэй “Захиалгат сургалтын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгууллаа. Тус сургалтад 12 албан хаагчийг хамруулж аудитын үйл ажиллагааны онол арга зүйгээр хангах, АОУС-ыг нэвтрүүлэх, практик туршлага, ур чадварыг эзэмшүүлж, Төрийн аудитын байгууллагын хэмжээнд 100 хувь аудиторын эрхтэй хамт олон болохоор зорилт тавиад байна.

Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5 дахь зүйлийг үндэслэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 08 дугаар тогтоол, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Улс, орон нутгийн…

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер У.Батсүрэн, аудитор Ч.Гантулга, аудитор Б.Алтанзул нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р шагнагдлаа.

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнгийн талаарх товч мэдээллийг ММНБИ-ээс эрхлэн гаргадаг CPA plus сэтгүүлийн 2023 оны 6-р дугаарт онцлон нийтэлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу төрийн аудитын байгууллагын албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж газрын дарга, тэргүүлэх аудитороор батлууллаа.